© Dandaa.mn. 2011-2024
11-р сарын 24, Ням
Улаанбаатар °C
Эрүүл мэнд

Эмнэлгийн ажилчдаас QR код шаардахгүй

Хатуу хөл хорио тогтоосон үед үйл ажиллагааг нь хориглоогүй 15 салбарын албан хаагчид QR кодоор зорчих боломжтой. Гэвч эрүүл мэндийн салбарын ажилчид яаралтай үед автомашины тусгай зөвшөөрлөөр зорчих боломжгүй байгааг шүүмжлэх болсон. Уг асуудлыг Эрүүл мэндийн яамнаас цагдаагийн байгууллагатай хамтран  шийдвэрлэснээр   эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд QR кодгүй, цагийн хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцохоор болж байна. Энэ талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг төрөлжсөн мэргэшлийн төв, тусгай мэргэжлийн төв, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагуудад хүргүүлсэн албан бичигт “Цагдаагийн ерөнхий газрын удирдлагатай тохиролцсон ёсоор нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг QR кодгүй, ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтод үндэслэн цагийн хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцуулахаар болсныг үүгээр мэдэгдье” хэмээжээ. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..