© Dandaa.mn. 2011-2021
7-р сарын 29, Пүрэв
Улаанбаатар °C
Эдийн засаг

Английн Төв банк цахим мөнгө судлах ажлын хэсэг байгууллаа

Английн төв банк болон Хатан хааны төрийн сан хамтран Их Британид төв банкны цахим мөнгө нэвтрүүлэх тухай судлах ажлын хэсэг байгууллаа. Уг ажлын хэсэг нь Их Британид цахим мөнгө нэвтрүүлэх нөөц бололцоог судлах юм байна. 

Даваа гарагт буюу 4 сарын 19-нд энэ тухай зарлахдаа, дээрх 2 зохицуулагч байгууллага Их Британид төв банкны цахим мөнгө гаргах эсэхээ шийдээгүй байгаа ба түүний боломжит хэрэглээ болон эрсдэлүүдийг судална гэж мэдэгдсэн юм. 

Энэ талаар Их Британийн Сангийн сайд Риши Сунак: "Бид нээлттэй, ногоон, технологийн хувьд илүү дэвшилтэт санхүүгийн үйлчилгээний салбарыг бий болгохыг зорьж байгаа. Хөгжиж буй финтекүүдыг дэмжих, дижитал санхүүгийн хязгаарыг ахиулж, санхүүгийн зах зээлээ улам үр ашигтай байлгах алхмууд биднийг урагш хөтөлнө гэж найдаж байна. Бид санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг сайжруулах зорилгоор уг салбарын үйлчилгээг дижиталжуулах ажлын хүрээнд блокчэйн технологийг судалж буй компаниудад Сэндбокс зохицуулалтад орох бололцоог олгож байгаа. Цахим мөнгөний хувьд зах зээлд нэвтэрсэн тохиолдолд бэлэн мөнгө, мөнгөн дэвсгэртийг орлохгүй. Харин цуг хэрэглэгдэх болно” гэж зохицуулагчдад хандан хэллээ.

Ийнхүү Английн Төв банк цахим мөнгийг маш эрчимтэй судалж байгаагаа илэрхийллээ. Учир нь ажлын хэсгээс гадна, цахим мөнгөний тасаг, цахим мөнгөний судалгааны болон технологийн форумуудыг шинээр үүсгэн байгуулаад байна. Эдгээр шинэ санаачилгууд нь Английн Төв банк дижитал валютын талаар хэлэлцүүлгийн хуудас гаргаснаас 1 жилийн дараа гарч байна. Тухайн үед Төв банк нь цахим мөнгийг сонирхож байгаагаа мэдэгдэж байсан бөгөөд учир “Энэ цаг бол мөнгө, төлбөр тооцоонд ихээхэн өөрчлөлт орж буй эрин үе юм” гэж үзсэн байна. Харин өнгөрсөн жил Английн Төв банк нь Канадын банк, Японы банк, Европын Төв банк, Шведийн Свиригес Риксбанк, Швейцарийн Үндэсний банк зэрэг бусад 5 Төв банктай хамтран групп байгуулж, Төв банкны цахим мөнгөний ашиглалтын боломжит хувилбаруудыг судалжээ.

The Block-оос саяхан Төв банкны цахим мөнгөний тайланд тэмдэглэснээр: “Дэлхийн Төв банкууд дижитал валютыг судалж байна. Жишээ нь, Европын Төв банк өнгөрсөн онд цахим мөнгөний тал дээр онцгойлон ажлын алба байгуулсан ба уг банк нь дижитал евро гаргах шийдвэрийг хараахан гаргаагүй байна. Харин Хятадын дижитал юань худалдаанд гарахад бараг бэлэн болоод байна” гэжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..