© Dandaa.mn. 2011-2024
11-р сарын 28, Пүрэв
Улаанбаатар °C
Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яам хатуу хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлэх саналтай байна

Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хориог сунгах саналтай байгааг ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан хэллээ.

Тэрбээр “Эрүүл мэндийн яам хатуу хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлэх тал дээр бодлого барьж байгаа.

Учир нь өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо огтхон ч буурахгүй байна. Батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэх тусам нас баралт ч нэмэгдсээр байна.

Энэхүү нөхцөл байдлын улмаас иргэдийн зүгээс ч хөл хорионы дэглэмийг чангаруулах тухай саналыг Эрүүл мэндийн яамны фэйсбүүк хаяг руу ирүүлж байна.

Тухайлбал, иргэдийн зүгээс хүүхдүүдийг олноор нь гадаа их тоглуулж байгаа нь халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэсэн мэдээлэл их ирж байна. Тиймээс бид иргэдийн тэрхүү саналыг ч анхаарч үзэх хэрэгтэй” гэлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..