
Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч өчигдөр (2021.04.08) 18.00 цагийн үед харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтжээ. Дээрх хоёр цэрэг нь галт зэвсэгтэй зугтсан байна. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийх аж.
Хэргийн талаар тодруулбал, 19 настай М, Х нар нь харуулын дарга 34 настай Г-г АКА буугаар олон удаа буудаж хөнөөсөн байна. Хэрэг гарсан харуулын цэг хилийн заставаасаа 20 километрийн зайтай аж.