© Dandaa.mn. 2011-2024
3-р сарын 29, Баасан
Улаанбаатар °C
Нийгэм

Вакцин ЯЛНА

Хэдхэн хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд вакцинаас болж хүн нас барсан гэх цуурхал дэгдэв. Цуурхал дэгдээгчийн нэг нь Ерөнхийлөгч Х.Баттулгын экс эхнэр гэхээр вакцинжуулалтын эсрэг улс төр хаанаас эхлэлтэй болохыг таамаглахад хэцүү биш.  Гэхдээ вакцинжуулалтаар улс төр хийх цаг ч биш.  Хоногтоо л хэдэн зуугаараа халдвар авч байгаа нөхцөлд "амь, амиа" бодох арга бол вакцинаа  хийлгэх юм.

Энгийн иргэдийг Зөрчлийн хууль болон Эрүүгийн хуулиар “айлгадаг” цагдаа, хуулийнхан иргэн Ц.Энхтуяад ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй. Одоогоор вакцинаас болж нас барсан гэх тохиолдол Монголд бүртгэгдээгүй болохыг ЭМЯ-аас мэдээлсэн.

Жил гаруйн хугацаанд covid-19-тэй тэмцэж байгаа хүн төрөлхтөний ганц аврал нь бүх нийтийн вакцинжуулалт болсон.  Бүх нийтийн дархлаажуулалтад иргэдээ хамгийн сайн хамруулж яваа улс бол Израил. Иргэдээ вакцинжуулж эхэлснээс хойш тус улсад хүн амын дунд нь тархаж буй  халдварын тохиолдол 90 хувь буурсан байна.   Израил нь цар тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн улсуудын нэг байв.

Монголд сүүлийн өдрүүдэд covid-19-ийн халдвар хоногтоо  300-500 хүртэл бүртгэгдэх болсон. Нас барсан хүний тоо нэмэгдэж, 10 болсон.

Гэвч, Засгийн газраас хөл хорих ЭМЯ-ны саналыг дэмжихгүй байгаа. Учир нь, цар тахлыг хорьж биш сөрж давахын тулд богино хугацаанд иргэдээ вакцинжуулах бодлого барьж ажиллаж байна.  Уул уурхайн компаниуд, бизнес эрхлэгчдийн зүгээс хатуу хөл хорио тавихгүй байхыг уриалсан. Ерөнхийлөгч Х.Баттулга ч хатуу хөл хорихгүй байх уриалгыг дэмжиж Засгийн газарт санал хүргүүлсэн.

Дөрөвдүгээр сарын 2-ны байдлаар Улаанбаатар хотод дархлаажуулалтын 40 цэгт ажиллаж байна.

Хоёрдугаар сарын 23 буюу сар гаруйн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  бүх нийтийн дархлаажуулалтын салхийг хагалж, эхний тунг хийлгэснээс хойш Монгол Улс 336 мянган иргэнээ вакцинжуулалтад хамруулжээ.

Цаашлаад covid-19-ийн эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлж, тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн нэг сая иргэнд вакцины эхний тунг хийж дуусгах төлөвлөгөтэй байгаа юм. Бүх нийтийн вакцинжуулалтын үзүүлэлтээр Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаас хоёрдугаарт, дэлхийн 146 орноос  17 дугаарт эрэмбэлэгдэж байна.

 Өөрөөр хэлбэл, эдийн засгаа эрчимжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах бодлого зэрэгцүүлэн явуулахаар Засгийн газар шийдсэн. Хөл хорио тогтоовол эдийн засаг  хэвтэрт орох учраас вакцинжуудалтад эрчимтэй хамрагдахаас өөр гарц боломж иргэдэд байхгүй.  Дархлаажуулалтад хамрагдах эсэх нь иргэний сонголт. Гэхдээ цар тахлаас өөрийгөө, гэр бүлээ хамгаалах нь иргэний үүрэг.

Сүргийн дархлаа, сүүтэй цайгаар цар тахлыг давж чадахгүй. Цар тахлыг давах, цар тахлаас хамгаалах цорын ганц боломж бол вакцин.  Товчхондоо, өнөөдрийн нөхцөлд вакцин ялна гэсэн үг юм.

Б.БАТ news.mn

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..