© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 20, Бямба
Улаанбаатар °C
Эрүүл мэнд

Биоаюулгүй байдал, биохамгаалал ба Ковид-19 сэдэвт цахим сургалт боллоо

Дэлхий дахинд үүсээд буй Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан “Биоаюулгүй байдал, биохамгаалал ба КОВИД-19” сэдэвт онлайн (ZOOM) сургалтыг БОАЖЯ-ны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороотой хамтран зохион байгууллаа. Тус сургалтад Архангай, Баян-Өлгий, Хэнтий, Ховд, Увс, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ аймгууд болон Багануур дүүргийн 108 ажилтан, албан хаагчид оролцлоо. Сургалтаар Коронавируст халдварын Монгол улс дахь нөхцөл байдал, хариу арга хэмжээ, цар тахлын үеийн биоаюулгүй байдал, SARS CoV-2 лабораторийн шинжилгээний үеийн биоаюулгүй ажиллагаа, халдвар хамгааллын хэрэгсэл өмсөх, тайлах аргачлал, эмнэлгийн хог хаягдал, анхаарах асуудлууд, Зооноз ба Ковид-19, Эмнэлзүйн сорьц ба халдвартай материалыг савлах, хадгалах, тээвэрлэх техник аюулгүй ажиллагаа, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үеийн халдваргүйжүүлэлт болон Ковид-19-ийн оношилгооны арга зүй зэрэг олон талын сэдвээр мэдлэг олголоо.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..