© Dandaa.mn. 2011-2021
4-р сарын 18, Ням
Улаанбаатар °C
Эдийн засаг

ЗГ: Үсчин, гоо сайхан, захууд амралтын өдөр ажиллахгүй

НЭМЭЛТ:

 Засгийн газар Улаан түвшинд буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй гэж шийдвэрлэлээ. Гэхдээ дөрөвдүгээр сарын 3-18-ны хооронд улсын хэмжээнд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах Улсын онцгой комиссын саналыг дэмжив. Энэ нь  цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлоготой холбоотой юм. Үүнд,

Дээрх хугацаанд:  

·     Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй

·      Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх

·      Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах

·      Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх /Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх/

·      Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон зах  30 хувиар ажиллах /амралтын өдрүүдэд ажиллахгүй/

·      Дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаах

·      Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох

·      Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.

Тодорхой зохицуулалт хийх зорилгоор:

·      Нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх зохион байгуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн бүх шатанд хэрэгжүүлэх

·      60-аас дээш настай ахмадуудыг шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг сануулах, халдвар авахаас сэргийлэх, дархлаажуулах

·      Хөршийн холбоо,  иргэдийн сайн дурын ажлыг идэвхжүүлэх

·      Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага нийт ажилтан, албан хаагчдынхаа 30-аас ихгүй хувийг ажиллуулах

·      Барилга, бүтээн байгуулалтад ажиллаж байгаа хүмүүс  нэг дор таваас дээш бөөгнөрөхгүй байх, хүн хоорондын зайгаа баримтлах

·      Хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтийг сахиулах Ажлын хэсэг байгуулах

Тандалт судалгаа, дархлаажуулалтыг эрчимжүүлэх хүрээнд:

·      Ойрын хавьтлыг олж тогтоох тандалт судалгааг эрчимжүүлэх

·      Гэрээр долоо хоног тусгаарлагдах иргэдэд гарын авлага+гэрийн эмчилгээний багц /эм, халууны шил, витамин, гар ариутгагч зэрэг/ хүргэх

·      Гадаадаас ирэх иргэдийн тусгаарлалтыг долоо хоног болгох, ингэхдээ гурав, тав дахь өдөр нь PCR-ын шинжилгээ авч сөрөг гарсан тохиолдолд гаргах, гэрээр ажиглахыг болих

·      Тусгаарлах байранд эмчлүүлж, эдгэрч гарсан иргэдийг долоо хоног гэрээр ажиглахыг цуцлах

·      Орон гэргүй, асрамж шаардлагатай болон хорих ангид хүмүүжигч, түр саатуулах байранд саатуулагдсан иргэдийг дархлаажуулалтад хамруулах

·      Тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө нийслэлийн нэг сая иргэнийг дархлаажуулах

·      Дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс орон нутгийн зорилтот бүлгийг /эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой, хил гаалийн ажилтан, албан хаагчид/ дархлаажуулах

·      Долдугаар сарын 1-ний өдөр гэхэд орон нутгийн иргэдийг дархлаажуулж дуусгахаар төлөвлөж байна.

Цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, ажилтнуудад урамшуулал олгоно

Эмч, сувилагч, ажилтан тус бүрт нэг сая, резидент эмч тус бүрт 500 мянган төгрөгийн дэмжлэг, урамшуулал олгохоор боллоо. Шаардагдах хоёр тэрбум 780 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Халдварын голомтод 2.230 эмч, ажилтан, 1.100 резидент эмч ажиллаж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш эрүүл мэндийн салбарынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа боловч халдварын тоо өсч, эмч, ажилтнууд өөрсдөө халдвар авах эрсдэл нэмэгдсээр байна. Ажлын ачаалал, эрсдэлтэй нөхцөл зэргээс болж эрүүл мэнд, гэр бүлийнхнийх нь болон хувь хүний сэтгэл зүй хямрах, халшрах, ажиллах урам зориггүй болох бэрхшээл ч гарч байна.

Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 2,500 орчим зээлдэгч 153 тэрбум төгрөгийн зээл аваад байна

Ажлын байрыг дэмжих зээл гуравдугаар сарын 29-ний байдлаар 343 аж ахуйн нэгж, 2.088 иргэнд 152.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 38, аж ахуйн нэгжийнх 210 сая төгрөг. Урт хугацаат репо санхүүжилттэй зээл 1.078 аж ахуйн нэгж, 280 иргэн 185.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 123, аж ахуйн нэгжийнх 140 сая төгрөг.

Ипотекийн зээл 2.043 зээлдэгчид 153.8 тэрбум төгрөгийн зээл олгосон. Зээлийн дундаж хэмжээ 75 сая, үүнээс Улаанбаатар хотод 83, орон нутагт 55 сая төгрөг байна.

НЭМЭЛТ:

Засгийн газрын хуралдаанаас дөнгөж сая бүх нийтийн хатуу хөл хорио тогтоохгүй зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргалаа.

Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг хуралдаад Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүйгээр, хатуу хөл хорио тогтоолгүй, зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах, амралтын өдөрт хатуу хөл хорио тогтоох зэрэг зохицуулалтуудыг хийж ажиллах нь зүйтэй гэж үзсэн байсан юм.

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын халдварын тархалтын үед эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих бодлого баримталж буй. Иймд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бүх нөхцөл бололцоог хангаж, зохион байгуулах нь чухал гэв. Энэ өдрүүдэд мөрдөгдөж байгаа гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт эрдэмтдийн баг эрсдлийн үнэлгээ хийж, халдвар ихээр тархаж буй салбар, аж ахуй нэгжүүдийг тодорхойлсон байна.

Эрсдэлтэй тэдгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, тодорхой цагийн зохицуулалт хийх байдлаар ажиллая гэсэн саналыг Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг гаргажээ. Үүнд, тавдугаар сарын 1-ний дотор нийслэлийн иргэдийг вакцинжуулж дуусгах, амралтын өдрүүдэд хатуу хөл хорио тогтоох, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх зэрэг төлөвлөлтүүд багтжээ. Мөн тандалт судалгааны өргөтгөсөн баг ажиллаж, хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх ажилд онцгой анхаарал хандуулах тухай ч орсон байна. Ингэснээр дөрөвдүгээр сарын 3-18-ны хооронд,

  • Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх
  • Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах
  • Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх /Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх/
  • Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон зах 30 хувиар ажиллах /амралтын өдрүүдэд ажиллахгүй/
  • Дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаах
  • Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох
  • Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.

САЙД Б.БАТЦЭЦЭГ НУУЦ АСУУДАЛ ТАНИЛЦУУЛНА

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 эхэлсэн. Хуралдаанаар 18 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнээс Covid-19 халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар, "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө" -ний хэрэгжилтийн талаар гэсэн хоёр танилцуулах асуудал байна.

Мөн өнөөдрийн хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ. Covid-19 халдварын цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас  2021 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрөөс 18-ны өдөр хүртэлх өдрүүдэд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдлийн "Улаан" түвшинд шилжих тухай саналыг УОК дэмжиж,   Засгийн газарт танилцуулахаар болсон юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ДАРААЛАЛ: 

Танилцуулах асуудал Засгийн газрын гишүүн
1. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар* С.АМАРСАЙХАН
2. ‘Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө’-ний хэрэгжилтийн талаар* Б.ЖАВХЛАН
3. Монгол Улс. Азийн хөгжлийн банк хоорондын "Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт"-ийн төсөл Б.ЖАВХЛАН
4. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын санаачлан боловсруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт Х.НЯМБААТАР
5. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачлан боловсруулсан Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт Х.НЯМБААТАР
6. “Тогтоол хүчингүй болгох тухай’ Засгийн газрын тогтоолын төсөл, Архив албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын дүрэм батлах тухай" Засгийн газрын 1999 оны 164 дугээр дүрэм/ Х.НЯМБААТАР
7. "Улсын ерөнхий байцаагчийн эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Оюуны өмчийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрх/ Х.НЯМБААТАР
8. ‘Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл Л.ХАЛТАР
9. Нууц асуудал* Б.БАТЦЭЦЭГ
10. Бусад асуудал* / ‘Л.ОЮУН-ЭРДЭНЭ
11. Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын комиссын үндэсний хэсгүүдийн дарга нарын уулзалтын дүнгийн талаар С.АМАРСАЙХАН

Б.БАТЦЭЦЭГ

12. Хууль тоггоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 2020 оны жилийн эцсийн дүнгийн талаар Ц.НЯМДОРЖ
13. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар /2020 оны жилийн эцсийн байдлаар/ Ц.НЯМДОРЖ
14. "Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр’-ийн 2020 оны хэрэгжилтийн талаар Ц.НЯМДОРЖ
15. Төлбөрийн тэнцлийн талаар* Б.ЖАВХЛАН
16. "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн үйл ажиллагааны болон санхүүгийн нөхцөл байдлын талаар*’ Б.ЖАВХЛАН
17. Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний талаар Л.ХАЛТАР
18. Боловсролын салбарын цахим шилжилтийн талаар Б.ЭНХ-АМГАЛАН
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..