© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 24, Лхагва
Улаанбаатар °C
Дэлхийд

Их Британи хонгконгчуудад визний шинэ нөхцөл санал болгож байна

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Их Британи хонгконгчуудад Бээжингийн дарамтнаас зугтах, цаашлаад Нэгдсэн вант улсын иргэншил хүсэх боломж бүхий визний шинэ нөхцөл санал болгожээ.

Орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 31-ний 15:00 цагаас эхлэн Их Британийн гадаад пасспорттой иргэд болон тэдний асран хамгаалалтад байдаг хүмүүс таван жилийн хугацаатай тус улсад амьдрах, сурах, ажиллах виз хүсэх эрхтэй болсон байна.

Түүнчлэн хонгконгчууд Их Британид очсоныхоо дараа Нэгдсэн Вант улсын иргэншил хүсэх боломжтой гэнэ. Мөн 1997 онд Хонгконгийг Хятадад буцаан өгөхөөс төрсөн бүх хүмүүс Британийн гадаад пасспорт захиалан авч болох аж.

Өөрийгөө Тереза хэмээн танилцуулсан 38 настай эмэгтэй хоёр хүүхдийнхээ төлөө шинэ нөхцлийн дагуу виз хүсэхээр болсноо хэвлэлд ярьжээ. Тэрбээр Хонгконгийг маш хурдан өөрчлөгдөж байгаа бөгөөд хүүхдүүдийнх нь насанд хүрэх үед эрх чөлөөгүй, ирээдүй тун бүрхэг газарт амьдруулмааргүй байгаагаа хэлсэн байна.

Бээжин өнгөрсөн оны долдугаар сарын нэгэнд Хонгконгод зориулж шинэ үндэсний аюулгүй байдлын тухай хатуу хууль баталсан билээ. Хуулийн дагуу Бээжинг үл хүндэтгэсэн, хуйвалдсан, урвах, салан тусгаарлахыг санаархсан хэмээн буруутгагдсан хүн бүрийг хатуу шийтгэх аж. Шинэ хуулийг Хонгконгчууд төдийгүй тэднийг колончилж байсан Нэгдсэн Вант улсын эрх баригчид ч хүчтэй буруушааж, эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. Гэвч нэгэнт хууль батлагдан хэрэгжиж эхэлсэн тул Их Британи эрх чөлөөг эрхэмлэгч хонгконгчуудад туслах аргуудыг үргэлж эрэлхийлсээр байгаа юм.

Их Британийн хэлж байгаагаар Бээжин 1997 онд Хонгконгийг буцаан авахдаа дор хаяж 50 жилийн турш хонгконгчуудын эрх чөлөөг хэвээр хадгална хэмээн амласан амлалтаа зөрчсөн гэнэ. Тиймээс ч өөрсдийнх нь эзэмшилд байсан газар нутгийн иргэдийг хамгаалах нь Их Британийн үүрэг мөн хэмээн эрх баригчид үзэж байгаа аж.

Эх сурвалж: TELEGRAPH

 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [202.131.246.134] 2021/02/04
zov zov ingej baij l hyanalt togttoh bailgui dee
Zochin [203.23.49.89] 2021/02/03
Hud2
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..