© Dandaa.mn. 2011-2024
11-р сарын 24, Ням
Улаанбаатар °C
Технологи

Тархинд нь чип суулгасан сармагчин цахим тоглоом тоглов

Дэлхийн тэргүүн баян болоод удаагүй байгаа Илон Маскийн хүнийг компьютертэй холбох зорилготой “Neuralink” компани ажлаа маш том алхамуудаар эхлүүлж байгаа билээ.

“Бид аль хэдийн гавлын ясан дотроо цахим суулгацтай сармагчинтай болсон. Тэр одоо бодлоороо удирдан цахим тоглоом тоглож чаддаг болсон” хэмээн Маск сүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Тэрбээр “Одоогийн байдлаар хоёр сармагчин хоорондоо бодлоороо теннис тоглож чадах эсэхийг бид туршиж байна. Хэрвээ туршилт амжилттай болбол маш том ажлын ард гарах юм” хэмээн ярьжээ.

Neuralink компани олон жилийн турш амьтдын тархийг судалж, хэд хэдэн туршилт хийж байсан билээ. Өнгөрсөн жил олонд нээлттэй үзүүлсэн нэгэн туршилтын үеэр гахайн тархинд чип суулгаж үзсэн юм. Нэвтрүүлэг дээрээс харахад туршилт амжилттай болсон бөгөөд Гертруд гахайн бодол санааг хянах боломж бүрджээ.

Гэхдээ сүүлд туршилт хийж буй сармагчны хувьд тархин дахь чип нь утасгүй гэдгээрээ гахайнхаас ялгаатай. Энэ нь тус чипийг сармагчин зөвхөн өөрөө л бодлоороо удирдахаас биш өөр хэн ч нөлөөлөх боломжгүй гэсэн үг аж.

Маскийн хэлснээр чип суулгуулсан сармагчинд ямар нэг гаж шинж тэмдэг, зовуурь илрээгүй бөгөөд гаднаас нь харахад ч элдэв онцгүй сорви үлдээгүй гэнэ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..