© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 19, Баасан
Улаанбаатар °C
Эрүүл мэнд

ЭМЯ: 27 тохиолдол нэмэгдэж, 21 хүн эдгэрчээ

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн вирус судлалын гурван лаборатори, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Орхон аймгийн салбар лабораторид хоёрдугаар сарын 2-нд нийт 15897 сорьцод шинжилгээ хийхэд 27 хүнээс Сovid-19 халдвар илэрлээ. Шинэ халдварууд нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бөгөөд бүгд тусгаарлалт, ажиглалтад байсан хүмүүс. Нийт 1024 тохиолдол Улаанбаатар хотод, кластер 1350 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 21 хүн өнөөдөр эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ. Улсын хэмжээнд 1859 хүн халдвар авснаас 1392 нь эмчлэгдээд байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..