© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 20, Бямба
Улаанбаатар °C
Улаанбаатар

Л.Мөнхтүшиг: Хоёрдугаар сард дөрвөн удаагийн нислэгээр 840 иргэнээ татан авна

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: 

-УОК, Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу хоёрдугаар сард гадаадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авах дөрвөн удаагийн нислэгийг урьдчилсан байдлаар батлаад байна. Тодруулбал, 

02 дугаар сарын 03-нд Сөүл-Улаанбаатар

02 дугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар

02 дугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар

02 дугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, 840  иргэнээ татан авна. 

Дотоодын халдвар нөхцөл байдал, тусгаарлах байрны нөөц боломжоос шалтгаалан боломжтой тохиолдолд Сөүл, Токио чиглэлд нэмэлт хоёр нислэг зохион байгуулахаар төлөвлөж байна.

БНСУ-руу үйлдэх тусгай үүргийн нислэгт 11-р сарын таван удаагийн нислэгт багтсан байсан иргэд болон эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг түлхүү  авна. 

Япон улсаас өргөдөл гаргасан болон УОК-оос тавьж байгаа таван хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж авна. 

Турк улсаас нутаг буцах хүсэлтэй иргэд цөөнгүй байна. Турк улсын Истанбул хотоор дамжин Европын бүсэд байгаа нэн яаралтай буцах хүсэлтэй, цөөн тооны  иргэдийг авахаар төлөвлөж байгаа. Мөн эдгээр нислэгээр гадаад улс руу зорчих хүсэлтэй иргэд бий. БНСУ тус улсад оршин суух албан ёсны эрхтэй болон эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай хүнийг нэвтрүүлж байгаа. Харин Япон улс хоёрдугаар сарын 07 хүртэл онц байдал зарлаж, гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй байна. 

УОК-ын шийдвэрээр өнөөдрийг хүртэл хугацаанд 28359 иргэнийг татан аваад байна. Тусгай үүргийн 119 удаагийн нислэг үйлджээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..