© Dandaa.mn. 2011-2021
3-р сарын 1, Даваа
Улаанбаатар °C
Эрүүл мэнд

Нийслэлд 11.235 хүн " Ковид-19" халдварын шинжилгээнд хамрагдлаа

2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 11.235 хүн хамрагдсан байна.

Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний төв 30, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 12 багт нийт 425 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 639.801 хүнийг шинжилгээнд хамруулснаас 567.517 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88.613 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна.

Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 832, ойрын хавьтал 3976 дам хавьтал 23.920 хүн байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..