© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 25, Пүрэв
Улаанбаатар °C
Нийгэм

" Монголын нэрийг өндөрт гаргаж байхад татвараас чөлөөлөх байх гэж найдаж байна"

Монголын ZEUS ESPORTS баг PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар байранд орж цом, 100 мянган ам.доллар(284 сая төгрөг)-аар шагнуулсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл баг шагналынхаа 40 мянган ам.долларыг улсдаа хандивлах болсон гэх мэдээлэл цахим орчин тархаад байна. Үүний дагуу багийн ахлагч С.Ундрахаас тодруулахад "Хүмүүс л тэгж яриад байна. Юу гэж хүүхдүүдийн хөдөлмөрийг тэгэх вэ дээ. Энэ талаар холбогдох улсуудтай уулзана. Монголын нэрийг өндөрт гаргаад, И-Спортын түүхэнд шинэ түүх бичиж байхад ХХОАТ(Хувь хүний орлогын албан татвар)-аас чөлөөлөх байх гэж найдаж байна" гэв.

Улсын татварын газраас одоогоор багийнхантай холбогдоогүй байгаа бөгөөд хуулийн дагуу 5-10 хувийг нь авах заалттай аж.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..