© Dandaa.mn. 2011-2024
3-р сарын 29, Баасан
Улаанбаатар °C
Дэлхийд

Эхийн сүү Covid-19-ээс хамгаалах үйлчилгээтэй болохыг судалгаагаар тогтоожээ

Эхийн сүүнд агуулагдах эсрэг биетүүд хүнд хэлбэрийн Covid-19-тэй тэмцэхэд, мөн уг өвчнийг анагаахад тустай байж болзошгүй гэдгийг сүүлийн үеийн судалгаагаар үзээд байна.

АНУ-ын Цинциннати хотын Хүүхдийн эмнэлгийн эрүүл мэндийн төвийн нярайн эмч доктор Лора Вард уг судалгааны явц эхлэх  шатандаа явж байгаа ч хөхний сүүнд агуулагдах эсрэг биетүүд амьсгалын доод замын өвчинтэй тэмцэхэд тусална гэжээ.

Тэрбээр "Хөхөөр хооллосноор хүүхдийг энэ вирусээс хамгаалж байна гэж бид үзэж бай. Бид үүнийг судлах ажлаа дөнгөж эхлүүлээд байна" гэв. Мөн тус судалгаанд үндэслэн эмч мэргэжилтнүүд Covid-19 туссан ээжүүдэд хүүхдээ хөхөөр хооллохоо зогсоохгүй байхыг зөвлөжээ.

Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн бас нэгэн судалгаагаар Covid-19 тусаад эдгэрсэн эхийн сүүнд уг вирусийн эсрэг биетүүд үүсэж буйг  тогтоосон байна. 

Эхийн сүүнд эсрэг биетүүд үүссэнээр хөхөөр хооллож буй хүүхдэд эхийн дархлаа хөхний сүүгээр дамжихаас гадна Covid-19 туссан насанд хүрэгчдийг ч анагаахад тустай гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: ABC7 Chicago, Medicalxpress

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..