© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 20, Бямба
Улаанбаатар °C
Эрүүл мэнд

А.Амбасэлмаа: Сайн дураараа давтан шинжилгээ өгсөн дөрвөн хүнд коронавирус илэрсэн

Сайн дураараа шинжилгээнд хамрагдсан хэд, хэдэн хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Тэрбээр "Улаанбаатар хотод одоогоор БЗД-ийн 2 дугаар хорооны нийтийн байр, 26 дугаарр хороо "Баянмонголхороолол, СБД-ийн Бэлхийн задгай, Дамбын нийтийн байр болон БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байр зэрэгт халдварын голомт идэвхтэй байна.

Түүнээс гадна хөдөө явах гээд эсвэл өөрийн саналаар шинжилгээ өгсөн 3,4 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.

Гэхдээ тухайн хүмүүсийг тандан судлах явцад халдвартай хүний хоёр, гурав дахь хавьтал болсон байдал ажиглагдаж буй бөгөөд давтан шинжилгээнээс нь халдвар илэрсэн байна.

Тиймээс нэг удаагийн PCR шинжилгээ өгчхөөд өөрийгөө эрүүл, халдвар авахгүй гэж бодож болохгүй" хэмээн ярьсан юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..