© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 27, Бямба
Улаанбаатар °C
Нийгэм

Гэр бүлийн маргааны улмаас орцны цонхоор үсрэхийг завджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12/А дугаар байрны найман давхраас согтуу хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага 2020.01.23-ны өдрийн 01:36 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 6.5 км замыг туулан 01:42 цагт очиж Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Б /21 настай, эрэгтэй/ гэр бүлийн маргааны улмаас /согтууруулах ундаа хэрэглэсэн/ орцны цонхоор үсэрч амь хорлох гэж байсныг 25 минут ажиллаж аварч буулгасан байна.

Улмаар үсрэхийг завдсан эрийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..