© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 17, Лхагва
Улаанбаатар °C
Улаанбаатар

Монгол Улсад хөдөлмөр эрхлэгч БНХАУ-ын 503 иргэнийг нутаг буцаажээ

Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас эх орондоо буцах боломжгүй байсан БНХАУ-ын иргэдийг буцаах ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, он гарснаас хойш 503 иргэнийг эх оронд нь буцаажээ.

Тодруулбал, эдгээр иргэд нь Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэрээр өнгөрөгч оны ес, аравдугаар сард хөдөлмөр эрхлэх визээр орж ирсэн. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа цар тахлын улмаас түр зогссон учир ийнхүү нутаг буцаасан аж.

Тухайн иргэд бүтээн байгуулалтын салбар буюу барилга угсралт, уул уурхай, авто замын салбарын 11 аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөр эрхэлж байгаад аливаа зөрчилд холбогдолгүйгээр хуулийн хугацаанд эх орон руу нь буцаасан байна. 

 
ГИХГ
 
ГИХГ
 
ГИХГ

 

Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..