
Нийслэлийн хэмжээнд 12 дугаар сарын 23-ны байдлаар, амбулаторийн 56,719 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 769 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 1.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.4 хувиар их, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 8.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Нийт өвчлөгсдийн 40.6 хувийг 0-1 нас, 17.7 хувийг 2-4 нас, 9.5 хувийг 5-9 нас, 5.7 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 479 дуудлага ирснээс 32.8 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авжээ.
Мөн нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн 1,123 орон дээр 248 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шинээр хэвтсэн өвчтөний 15 буюу 7.5 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд байгаагаас 80 хувь нь хүүхдүүд байна. Хүнд өвчтэй хүмүүсийн 8 буюу 15.1 хувийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа юм.