© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 20, Бямба
Улаанбаатар °C
Нийгэм

Харааны бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээний гадна орхигдож байна

Хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэд ганцаараа нийгмийн харилцаанд ороход алхам тутамдаа асуудалтай тулгардаг. Хамгийн энгийн жишээг дурдахад төрийн ямар нэг байгууллагаас үйлчилгээ авахад тэдэнд зориулсан угтах үйлчилгээ байдаггүй. Энэ нь хамгийн түгээмэл тулгамддаг асуудлуудын нэг болоод байгаа талаар харааны бэрхшээлтэй иргэд хэлсээр байна.

Дэлхийн 7 тэрбум гаруй хүний 2.2 тэрбум нь харааны бэрхшээлтэй гэсэн судалгаа байдаг. Үүнээс манай улсад өнгөрсөн оны судалгаагаар 12 мянга гаруй харааны бэрхшээлтэй иргэд амьдарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэн бие даан нийгмийн харилцаанд ороход хүндрэлтэй асуудлууд байдаг. Нийтийн тээвэр, зам дэд бүтэц, ном сурах бичгээс өгсүүлээд тоочвол олон.
Харааны бэрхшээлтэй иргэн бие даан төрийн үйлчилгээг авах боломж байхгүй, тэдэнд зориулсан тусгай тактел зам, бариул, угтах үйлчилгээ байхгүй байна. Энэ бол манай ихэнх төрийн байгууллагын өнөөгийн бодит байдал.
Хийж байгаа ажилдаа бага ч болов сэтгэлээсээ ханддаг бол энэ мэт асуудлыг шийдэхэд хялбар. Манай улсын төрийн үйлчилгээнд нэг учир дутагдалтай асуудал байдаг нь анхнаасаа барилгаа барихдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ мартдаг. Бүх үйлчилгээ, барилга байшингаа энгийн иргэдэд зориулж барьдаг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн үйлчилгээний гадна орхиж байгаа нэг хэлбэр юм. 
Харааны бэрхшээлтэй гэлтгүй бүх л хөгжлийн бэрхшээлтэй иргэд хажуудаа нэг хүн дагуулаад явахад тэр хүний бүхэл өдрийн ажил алдагддаг. Энэ нь эргээд тухайн айлын амжиргаанд нөлөөлдөг байна. Тиймээс ганцаараа нийгмийн харилцаанд орох шаардлага тулгардаг. Гэтэл төрийн байгууллагууд үүдэндээ угтах үйлчилгээ хариуцсан хүн байлгадаггүй. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмээс тусгаарлаж, олон нийтийн харилцаанд орох боломжийг хаадаг. 
Төрийн бүх л байгууллагууд ажлын бүтэн цагаар угтах үйлчилгээг ажилуулдаггүй юм гэхэд ядаж долоо хоногийн нэг өдөр, эсвэл ажлын найман цагийн хоёрт нь угтах үйлчилгээг ном журмын дагуу хэрэгжүүлээд эхэлбэл болохгүй зүйл үгүй. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..