© Dandaa.mn. 2011-2024
3-р сарын 29, Баасан
Улаанбаатар °C
Эрүүл мэнд

ОХУ: 2021 оноос сар бүр хэдэн сая тун вакцин үйлдвэрлэж чадна

ОХУ-ын Худалдаа үйлдвэрлэлийн сайд Денис Мантуров "ОХУ шинээр бүтээж, амжилттай туршсан вакцинаа есдүгээр сараас олноор үйлдвэрлэж эхлэх бөгөөд 2021 он гарснаар үйлдвэрлэлийн хурд сайжирч, сард хэдэн сая тун үйлдвэрлэх боломжтой болно" хэмээн  ярьжээ. Тэрбээр төрийн ТАСС агентлагт ярихдаа вакциныг аравдугаар сараас хүмүүст тарьж эхлэх учир Владимир, Ярославль, Москвад зэрэг үйлдвэрлэх тухай мэдээлсэн байна.

Вакцин бүтээх ажлыг гардан гүйцэтгэсэн Москвагийн халдварт өвчин, микробиологи судлалын Гамалей хүрээлэн хамтран ажилласан Р-Фарм, Биннофарм, Генериум зэрэг байгууллагуудтайгаа цуг дараа сараас үйлдвэрлэлийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Мантуров “Бид вакциныг эхлээд сард хэдэн зуун мянгаар үйлдвэрлэнэ. Дараа жилээс хэдэн саяыг үйлдвэрлэх хүчин чадалтай болно” хэмээн ярьжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..