© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 20, Бямба
Улаанбаатар °C
Дэлхийд

" Трамп Германаас цэргээ татаж буй нь NATO-ийн задралын эхлэл"

АНУ-ын засаг захиргаа Герман улс дахь цэргээ 12 мянгаар цөөлөх шийдвэр гаргасныг Батлан хамгаалах яам буюу Пентагоны тэргүүн Марк Эспер өнгөрсөн долоо хоногт танилцуулсан билээ. Тэдгээр цэргүүдийн 6400 нь эх орондоо эргэн ирэх бол үлдсэн цэргүүд Бельги, Итали зэрэг NATO-гийн бусад гишүүн орнуудад шилжин байрлахаар болсон байна. Германаас цэргээ татах ажиллагаа сарын дотор хэрэгжих ба энэ ажилд АНУ ихээхэн зарлага гаргаж байгаа аж.

Энэхүү шийдвэр нь удаан хугацааны өмнөөс төлөвлөгдсөн ажил тул улс төрийн ямар нэгэн шинж чанаргүй, ялангуяа хоёр улсын төрийн тэргүүнүүдийн харилцаанаас болоогүйг албаны хүмүүс онцолсноос гадна ингэснээр NATO-гийн хүчин чадал нэмэгдэж, Оросын түрэмгийллээс Европыг хамгаалах чадвар нь сайжирна гэж үзэж байгаагаа АНУ-ын тал цохон тэмдэглэв.

Гэтэл уг мэдэгдлийн дараахан Ерөнхийлөгч Трамп Герман улс АНУ-ын цэргүүдээр хамгаалуулсныхаа төлөө хангалттай мөнгө төлөхгүй байгаа учир ийм шийдвэр гаргасан хэмээн мэдэгджээ. Тэрбээр энэ талаар эртнээс ярьсан бөгөөд NATO-ийн гишүүн орнуудыг батлан ​​хамгаалахын зардлаа ДНБ-ий хоёр хувьд хүргэхийг шаардаж байгаа юм. Герман улс одоогийн байдлаар ДНБ-ийхээ нэг хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг АНУ-д төлдөг байна.

Ажиглагч, шинжээч нар ч АНУ-ын уг үйлдлийг Германы канцлер, Дональд Трамп нарын санал зөрөлдөөнөөс үүссэн бөгөөд энэ нь NATO-д Германаас ч бага мөнгө төлдөг бусад Европын орнуудад дарамт болж, цаашлаад тус байгууллагын эв нэгдэлд ч хор хөнөөл учруулж мэднэ гэж судлаачид үзжээ.

Түүнчлэн зарим ажиглагчид дээрх шийдвэр нь ОХУ-ын хувьд “бэлэг” болж байна гэж үзэж байна. Герман улсад байрладаг АНУ-ын цэргүүд нь ложистик, агаарын довтолгооноос хамгаалах, тагнуулын үүрэг гүйцэтгэдэг бөгөөд уг шийдвэр нь НАТО-гийн холбоотнуудын Оросын довтолгоонд хариу өгөх чадварыг алдагдуулж болзошгүй юм.

Герман улсад байнга байрладаг АНУ-ын цэргийг цэрэг татлагад хамруулахаас илүүтэйгээр логистик, агаарын довтолгооноос хамгаалах, тагнуулын үүргээ гүйцэтгэж байгаа нь НАТО-гийн холбоотнуудын Оросын довтолгоонд хариу өгөх чадварыг алдагдуулж болзошгүй юм.

Трамп твиттертээ “Герман улс ОХУ-д жил бүр олон тэрбум ам.долларыг эрчим хүч авахын төлөө төлдөг. Гэтэл бид Германыг Оросоос хамгаалж байна. Энэ юу гэсэн үг вэ? Германчууд батлан хамгаалахын зардал хоёр хувиа төлөх ёстой” хэмээн жиргэжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..