© Dandaa.mn. 2011-2024
3-р сарын 28, Пүрэв
Улаанбаатар °C
Эрүүл мэнд

Д.Нямхүү: Элэгний хорт хавдартай 60 настай эмэгтэй эдгэрлээ, маш сайхан байна

Д.Нямхүү: Элэгний хорт хавдартай, 60 настай эмэгтэй эдгэрлээ, маш сайхан байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт судалгааны  хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Коронавирусийн халдвар дэлхийн 216 оронд бүртгэгдэж 7 сая 700 мянгад хүрлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 118 мянган хүн шинээр өвчилж, гурван мянга гаруй хүн нас барсан байна. ОХУ-д 24 цагийн дотор 8835 хүн шинээр өвчилж нийт өвчлөлийн тоо 528 мянга хүрсэн байна. Манай олон аймагтай хил залгаа оршдог Буриад, Тува зэрэг улсад өвчлөл нэмэгдсэн хэвээр байна. Сүүлийн долоо хоногт өвчлөл эрс нэмэгдэж байгаа учир эмнэлгийн ор хүрэлцэхгүй, ачаалал ихсэх байдал үүсч байна.

Манай улсын хувьд ажиглалтад таван хүн шинээр орж, есөн хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогийн байдлаар ажиглалтад 2061 хүн байна. БНХАУ-ын хүнсний захаас коронавирус илэрсэн учир иргэд маскаа тогтмол зүүж сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:  ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 258 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр 10 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн ажиглалтад шилжин гарлаа. Эдгэрсэн 10 хүний найм нь оюутан бол үлдсэн хоёр нь 40-60 насны хоёр хүн байна. Оюутнууд 17-19 хоног эмчлүүлсэн бол элэгний хавдартай 60 настай эмэгтэй 45 хоногийн хугацаанд эмчлүүлж, амжилттай эдгэрлээ. Мөн 49 настай эмэгтэй 55 хоногт эмчлэгдэж эдгэрч гарлаа. Эдгээрээс харахад ахмад настай хүн илүү удаан хугацаанд эмчлэгдэж эдгэрч байна. ХӨСҮТ-д өнөөдөр 132 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Монгол Улсад өнөөдрийн батлагдсан  197 байгаас 108 нь эдгэрч, 89 хүн эмчлэгдэж байна.

Д.Нямхүү: Элэгний хорт хавдартай, 60 настай эмэгтэй эдгэрлээ, маш сайхан байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт судалгааны  хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Коронавирусийн халдвар дэлхийн 216 оронд бүртгэгдэж 7 сая 700 мянгад хүрлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 118 мянган хүн шинээр өвчилж, гурван мянга гаруй хүн нас барсан байна. ОХУ-д 24 цагийн дотор 8835 хүн шинээр өвчилж нийт өвчлөлийн тоо 528 мянга хүрсэн байна. Манай олон аймагтай хил залгаа оршдог Буриад, Тува зэрэг улсад өвчлөл нэмэгдсэн хэвээр байна. Сүүлийн долоо хоногт өвчлөл эрс нэмэгдэж байгаа учир эмнэлгийн ор хүрэлцэхгүй, ачаалал ихсэх байдал үүсч байна.

Манай улсын хувьд ажиглалтад таван хүн шинээр орж, есөн хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогийн байдлаар ажиглалтад 2061 хүн байна. БНХАУ-ын хүнсний захаас коронавирус илэрсэн учир иргэд маскаа тогтмол зүүж сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:  ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 258 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр 10 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн ажиглалтад шилжин гарлаа. Эдгэрсэн 10 хүний найм нь оюутан бол үлдсэн хоёр нь 40-60 насны хоёр хүн байна. Оюутнууд 17-19 хоног эмчлүүлсэн бол элэгний хавдартай 60 настай эмэгтэй 45 хоногийн хугацаанд эмчлүүлж, амжилттай эдгэрлээ, маш сайхан байна. Мөн 49 настай эмэгтэй 55 хоногт эмчлэгдэж эдгэрч гарлаа. Эдгээрээс харахад ахмад настай хүн илүү удаан хугацаанд эмчлэгдэж эдгэрч байна. ХӨСҮТ-д өнөөдөр 132 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Монгол Улсад өнөөдрийн батлагдсан  197 байгаас 108 нь эдгэрч, 89 хүн эмчлэгдэж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..