© Dandaa.mn. 2011-2020
7-р сарын 2, Пүрэв
Улаанбаатар °C
Эрүүл мэнд

ЭМЯ: Дөрвөн хүн эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ

рүүл мэндийн  яамнаас  /ЭМЯ/ өнөөдөр /2020.06.07/ ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 216 улсад бүртгэгдэж 6 сая 948 мянган хүн өвчилж 4000 хүн нас барсан бол 3.4 сая хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд  ОХУ-д 8855 хүн шинээр халдвар авсан байна. Ялангуяа Буриад, Эрхүү, Тувад өвчлөл асар өндөр байна. Тэр дундаа Тувад шинээр 98 хүн шинээр халдвар авсан нь сүүлийн долоох хоногтой харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Тиймээс Туватай хил залгадаг Увс аймгийн Давст сумын иргэд онцгой анхаарал сэрэмжтэй байхгүй бол эрсдэл өндөр байна. Мөн хил орчмын нутгуудаар сэлгүүцэхгүй байхыг анхааруулж байна. Монгол Улсын хувьд өчигдрийн  байдлаар 59 хүн ажиглалтаас гарч одоогоор ажиглалтад 1244 хүн байна” гэв.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:

-2020 оны зургадугаар сарын 6-нд лабораториудад 217 хүнд шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй байна. 185 хүний давтан шинжилгээ хийхэд мөн коронавирусийн илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрөв, тандалтын гурав, 25 жолооч гэсэн шинжилгээ авч хийхэд коронавирус илрээгүй. Мөн дөрвөн хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилал руу шилжлээ. Нийт 193-аас 75 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Өнөөдөр ХӨСҮТ-д 153 хүн эмчлэгдэж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..