© Dandaa.mn. 2011-2020
5-р сарын 26, Мягмар
Улаанбаатар °C
Улс төр

М.Энхболд намынхандаа амжилт хүслээ

УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга асан М.Энхболд 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй болоод буй. МАН 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулахад тэрбээр тус намыг удирдаж байсан. Гэвч энэ удаагийн сонгуульд оролцохгүй болсон шалтгааныг нь МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнд нэр дэвших квот олгохоос татгалзсан, М.Энхболд гишүүн өөрөө нэр дэвшихээс татгалзсан гэдэг хоёр өөр янзын таавар дагаж буй. Харин тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудсандаа “УИХ-ын гишүүнээр 2008 оноос гурван удаа сонгогдож, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, УИХ-ын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж, МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд түүхэн ялалт байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүртэл бүх цаг үед итгэл хүлээлгэж, ямар ч үед дэмжиж ирсэн Төв нутгийнхандаа талархал илэрхийлье. Судалгааны дүнгээр та бүхнийхээ итгэл найдварыг өндөр хэмжээнд хүлээж байсан ч 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд намын бодлого шийдвэрийн дагуу нэр дэвших боломж олдсонгүй. Цаашдаа намаас нэр дэвшиж буй журмын нөхдөө бүх талаар дэмжиж, Төв аймгийн хөгжил цэцэглэлтийн төлөө хийж байсан ажлуудаа үргэлжлүүлэн та бүхэнтэйгээ хамтдаа байх болно. Нутгийн олондоо сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээжээ.

Энэ удаагийн сонгуульд МАН-аас рейтинг өндөр гарсан ч намын хавчлагаар өрсөлдөх боломжгүй болсон гишүүд гарсны нэгээр УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг нэрлэж буй. Тэрбээр мөн тойргийнхондоо талархаж буйгаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн.

Үүнээс гадна Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан сонгуульд нэр дэвшихгүй болж, нэрээ татсан тухай мэдээлэл ч хөвөрч буй. МАН өнөөдөр 11.00 цагт хэвлэлийн хурал хийж, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ зарлах төлөвлөгөөтэй байсан ч маргааш болгон хойшлуулсан юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..