© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 19, Баасан
Улаанбаатар °C
Эрүүл мэнд

ЭМЯ: Нийт 19 хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд  ажиглалтад 1286 хүнийг 62 эмч, ажилтан эмчилж байна. Эрүүл мэндийн яамны 24:00 цагийн 119 шуурхай утсанд нийт  393 дуудлага иржээ. Гадаадаас  нийт 58 дуудлага долоон улсаас ирж 16 хүн  коронавирусийн талаар зөвлөгөө мэдээлэл авсан байна.  Мөн орон нутгийн вагоноор зорчигчдоос сэжигтэй тохиолдол илрээгүй байна.  Орон нутгийн 14 галт тэргэнд явсан 3754 хүн тандалтын судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:

-Өчигдөр ХӨСҮТ-д нэг эмэгтэй амаржиж, охинтой болсон. Хоёр удаагийн хяналтын шинжилгээ хийхэд сөрөг гарсан байсан бөгөөд ажиглалтад байсан ээж юм. ХӨСҮТ-ийн лабораторид 375 хүн шинжилгээ хийхэд 25 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д ажиглалтад байсан нэг иргэний давтан шинжилгээгээр нэг иргэнээс коронавирус илэрсэн бол ОХУ-аас ирсэн 18 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..