© Dandaa.mn. 2011-2020
5-р сарын 26, Мягмар
Улаанбаатар °C
Эдийн засаг

Биокомбинатыг шинэчлэх 57 сая ам.долларын төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар Унгарын Гадаад эдийн засаг, Гадаад хэргийн сайд Питер Сияртотой цахим хурал хийлээ. Энэ үеэр Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд З.Батбаяр, Унгарын Гадаад эдийн засаг, Гадаад хэргийн сайд Питер Сиярто нар Биокомбинатыг шинэчлэх 57 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Зээлийн хугацаа 17,5 жил бөгөөд нэн хөнгөлөлттэй буюу хүүгүй, үндсэн зээлийн төлбөрөөс эхний дөрвөн жил чөлөөлөгдөх юм.
Монгол Улсын Засгийн газраас “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх нь зүйтэй хэмээн үзэж, Унгар улсын Засгийн газартай Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийг анх 2016 онд байгуулж, төслийн төсөвт өртгийг нийт 25 сая ам.доллароор тогтсон. Улмаар 2019 онд төслийн төсөвт өртгийг 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлж, зээлийн хэлэлцээрийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулсныг батламжилж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Унгар Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Михай Галошфай нар гарын үсэг зурсныг өнгөрсөн оны 12 сард УИХ-аас соёрхон баталсан юм.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..