© Dandaa.mn. 2011-2024
3-р сарын 29, Баасан
Улаанбаатар °C
Дэлхийд

Коронавирусийг хүн бүтээгээгүй хэмээн АНУ-ын Үндэсний тагнуулын удирдах газраас дүгнэжээ

АНУ-ын Үндэсний тагнуулын удирдах газраас шинэ төрлийн коронавирусийг хүн бүтээгээгүй гэх дүгнэлтийг гаргажээ. Гэхдээ уг вирусийн гарал үүслийг амьтнаас хүнд халдав уу эсвэл Хятад улс лабораторид судалж байхдаа алдсан уу гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа гэв.

Дональд Трамп болон түүний засаг захиргаа коронавирус дэлхий даяар тархсанд Хятадыг буруутгаж эхэлсэн ба Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан коронавирусийг Уханийн лабораториос алдсан гэдэгт итгэлтэй байгаа гэж ярьсан юм.

Түүнчлэн тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ч мөн гадаадын мэргэжилтнүүдийг Уханийн лабораторид нэвтрүүлж коронавирусийн гарал үүслийг судлуулахыг Хятадын талд уриалсан билээ. Харин Хятадын тал дээрх мэдээллийг ор үндэсгүй, зохиомол мэдээлэл хэмээн няцаасан юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..