© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 18, Пүрэв
Улаанбаатар °C
Эрүүл мэнд

" Энэтхэгт буй иргэд дамжин нислэгээр БНСУ-д ирвэл эх орондоо авчирна"

Мэдээллийн эхэнд Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комисс (УОК)-ын дарга Ө.Энхтүвшин “Сая авсан мэдээллээр дэлхий дахинд гурван сая 64 мянган хүн халдвар авч нас барсан хүний тоо 212 мянгад хүрчээ. Манай хөрш ОХУ-д байдал бүр хүнд байна. 87 мянган хүн халдвар авч, 24 цагийн дотор 6000 хүн шинээр халдварлажээ. Монгол Улсын хувьд 38 хүн халдвар авсан. Сүүлийн үед халдвар авсан хүмүүсийн дунд эхний хоёр удаагийн шинжилгээгээр сөрөг гараад, гурав дахь удаагийн шинжилгээгээр эерэг гарч байна. Вирусийн хоруу чанар нь хурдан өөрчлөгдөж байна. Долоо дахь удаагийн эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улсад вирус тарах маш өндөр эрсдэлтэй гэж гарсан. 

Тиймээс өнөөдрийн хурлаас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгаж тавдугаар сарын 31-нийг дуустал хугацаанд үргэлжлүүлэх нь зөв гэж үзлээ. Мөн нислэгийг хязгаарласан хугацаа үүнийг дагаад сунгагдаж байна.

Хурлын үеэр мэргэжлийн болон богино хугацааны танхимын үйл ажиллагааг нээх асуудлыг авч хэлэлцсэн. Гэхдээ олон хүнийг бөөгнөрүүлэлгүй дэг журамтай байх хэрэгтэй. Энэ долоо хоногт болох УОК-ын хурлаар дээрх асуудлыг эцэслэн шийдэж, Засгийн газрын хуралдаанаар оруулахаар болсон. Иргэдээ авах ажлыг үе шаттай зохион байгуулна. БНСУ руу хоёр удаа, Европ руу нэг нислэг хийнэ. Мөн ОХУ-аас оюутнуудаа татан авчрах ажлыг хийнэ.

УОК нэн тэргүүнд яаралтай буцах шаардлагатай буюу өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, бага насны хүүхэдтэй болон өндөр настай өөрийн иргэдээ тусгай үүргийн нислэгээр эх орон руу нь авчрахаар шийдвэрлэсэн.

Гадаадаас эх орондоо ирэх иргэдийн тоо өдөр бүр нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар 9890 хүн эх орондоо ирэх хүсэлт тавьсан байна. Хэрэв онгоцонд сул суудал гарсан тохиолдолд бусад хүмүүсийг татан авчирна. Ер нь ЭСЯ-ны гадаа суулт хийлээ гээд тусгай үүргийн онгоцны тоо, тусгаарлах байрны тоо нэмэгдэхгүй. Тиймээс аль болохоор хүндэтгэн үзэх шаардлагатай иргэдээ нэн тэргүүнд авчирч байгаа. Энэтхэг рүү нислэг хийж чадахгүй байна. Тэнд байдал үнэхээр хүнд байна. Нэг л боломж байгаа нь Энэтхэгт байгаа хүмүүс дамжин нислэгээр БНСУ-д ирэх юм. Бид байнгын нислэг хийдэг улс руу нислэг хийнэ" гэв.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..