© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 25, Пүрэв
Улаанбаатар °C
Эрүүл мэнд

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг тавдугаар сарын 31 хүртэл сунгалаа

Улсын онцгой комисс яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах‬, Мэргэжлийн болон бусад танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттай нээх‬, Сүхбаатар-Бичигт, Ховд-Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн гаргах бэлтгэл ажлын талаар гэх мэт асуудлууд ярих юм.

Дөнгөж сая Улсын онцгой комиссын 20 дахь удаагийн хурал болж, тавдугаарр сарын 31-нийг дуустал "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх" хугацааг сунгалаа. Улсын онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж, тогтоосон байсан юм. Энэ хугацаа Пүрэв гаригт дуусгавар болох байсан учраас ийнхүү өнөөдөр Улсын онцгой комисс хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгалаа.

Улсын онцгой комиссын хурал үргэлжилж байна.

Сануулахад, Монгол Улсад коронавирусийн 38 дахь тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 10 хүн эдгэж, ажиглалтад шилжээд байгаа юм. Эдгээр 38 тохиолдол бүгд гаднаас тээвэрлэгдэн ирсэн юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..