Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам өнөөдөр/2020.04.21/цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Дөрөвдүгээр сарын 14-ны байдлаар дэлхийн 192 оронд цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг бүрэн хаасан. Хичээл сургуулийг хаасантай холбоотой 1.7 тэрбум сурагч хорио цээрийн дэглэмд хамрагдсан байдалтай байна. Өндөр хөгжилтэй улс орнууд нийт суралцагчдынхаа 91 хувьд нь зайнаас сургах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар хичээл, сургуулийн үйл ажиллагаанд тогтоосон хөл хориог есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгасан. Үүнтэй холбоотойгоор,
2020 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ БҮХ ОЛИМПИАД УРАЛДААН, ТЭМЦЭЭНИЙГ ЦУЦАЛСАН
Засгийн газрын тогтоолыг дагалдуулж салбарын сайдын тушаал гарчээ. Үүнд:
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙГ ДОЛДУГААР САРЫН 10-НЫ ДОТОР ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛНА
Их дээд сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаанд зарим зохицуулалт гарсан. Энэ тушаалд 2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын элсэлт авч буй төрийн өмчийн сургуулийн ЭЕШ-ын босго оноо 480, хувийн их дээд сургууль 410, орон нутагт 400 байхаар тогтоож байна.
Их дээд сургуулийн захирлуудад үүрэг болгосноор 2019-2020 оны хичээлийн жилийн анги дэвших, төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалтыг зургадугаар сард багтааж цахим хэлбэрээр зохион байгуулна.