© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 25, Пүрэв
Улаанбаатар °C
Эдийн засаг

ИПОТЕКИЙН 8% БОЛОН 5%-ИЙН ЗЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Коронавирус (Covid-19) цар тахалтай холбоотойгоор УИХ, Монгол Улсын Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК нь Монголбанк, Сангийн яамтай хамтран иргэдийг санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, онцгой үеийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ипотекийн хөнгөлөлттэй  хүүтэй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах чиглэлийг банкуудад хүргүүллээ.  

Ингэснээр зээлдэгч таны хүсэлтийн дагуу банкууд орлого нотлох баримт шаардахгүйгээр зээлийн гэрээний эргэн төлөлтийг 6 хүртэл сараар хүү хуримтлуулахгүй, зээлдэгчийн сар бүр төлөх нийт төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулахгүйгээр хойшлуулж, тухайн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах нөхцөл бүрдлээ.

Иймд зээлдэгч та 2020 оны 5 дугаар сарын 1-ээс өмнө зээлийн төлбөр хойшлуулах хүсэлтээ тухайн банкны хүсэлт хүлээн авч буй сувгаар илгээж баталгаажуулна уу.

 

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..