© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 19, Баасан
Улаанбаатар °C
Нийслэл

Намар тараах байсан угаарын хий мэдрэгч өвөл дуусах гэж байхад ч сураггүй байна

Өнгөрсөн оны аравдугаар сард буюу нийслэлийн иргэд шахмал түлш хэрэглэж эхлэх үед уг шийдвэр гарсан. Тодруулбал, шахмал түлшинд иргэд угаартаж, амиа алдан, зарим нь хордлогоп орж байгаа асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд хотын даргад 10 дугаар сардаа багтаан өрхүүдэд тараах үүрэг өгсөн. Гэтэл одоо болтол ганц ч айл уг утаа мэдрэгчийг аваагүй байгаагаас гадна Стандарт, хэмжил зүйн газарт ч туршилт хийлгэхээр өгөөгүй байгаа талаар өнөөдөр мэдээллээ. Тодруулбал, Стандарт, хэмжил зүйн газраас стандарт боловсруулахгүй цаг хугацаа алдаж байна хэмээн мэдээлэл тархаж байгааг залруулах зорилгоор мэдээлэл хийсэн юм.

Хэмжил зүйн газрын дарга Д.Дамбасүрэн хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар туршилт хийх бэлэн төхөөрөмж одоогийн байдлаар ирээгүй. Угаарын хий мэдрэгч нь анх удаа манай улсад орж ирж байгаа болохоор туршилтуудыг хийхээр ажлын хэсэг байгуулна.

Мөн төхөөрөмжүүд ямар түвшнээр хэмжих, ямар стандарттай байх, өрх гэрт аль байрлалд суурилуулах нь тохиромжтой вэ зэргийг ажлын хэсгийн дүгнэлтээр тодорхой болно. Хэрэв төхөөрөмжүүд ирээд манайд туршигдаж, стандартыг батлавал цаашид хүндрэл, ямар нэг асуудал үүсэхгүй. Гадна орчны агаарын бохирдлыг хэмждэг итгэмжлэгдсэн дөрвөн лаборатори байдаг. Туршилтыг хийхдээ лабораторийн орчинд тусгай камер байрлуулж, угаарын хийн янз бүрийн нэгдлүүдийг хэр мэдэрч байгааг хэмжин” гэв.

Угаарын хий мэдрэгчийн стандартыг боловсруулах төсөлд мэдрэгч төхөөрөмж нь дотоод орчинд угаарын хийн концентраци 30 ppm болоход 120 минут, 50 ppm болоход 60 минутын турш түгшүүрийн дохио өгч, 100 ppm болсон үед 10 минутын турш дохио өгдөг байхаар боловсруулжээ. Харин ppm нь ямар түвшинд байх нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг тэд тодорхой хариулт хэлсэнгүй.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [103.10.22.52] 2020/04/28
ta nar bidnii mungiig bitgii edeed baigaarai. butsgaad uguurei. avna shuu.
Зочин [66.181.183.156] 2020/01/10
Утаа шүүгч
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..