© Dandaa.mn. 2011-2020
5-р сарын 29, Баасан
Улаанбаатар °C
Нийслэл

Дархан-Улаанбаатарын чиглэлийн авто замын ашиглалтад орох хугацаа хойшиллоо

Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажлыг 2019 оны зургаадугаар сарын 01-ний өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх тууз хайчлан эхлүүлж байсан. Энэ үеэр салбарын сайд нь 11 дүгээр сардаа багтаан уг замыг ашиглалтад оруулна гэж хэлж байв. Гэвч төлөвлөгөө ёсоор болоогүй тул замын ашиглалтад орох хугацааг хойшлуулсан.

Харин өнгөрсөн оны 12 дугаар сард УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Авто замын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батболд “Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар замын ажил 2019 онд эхэлсэн ч гүйцэтгэгч компаниудтай холбоотойгоор хэрэгжилтийн явцад алдаа дутагдал гарч, төлөвлөсөн хугацаандаа дуусгах боломжгүй болсон. Европын сэргээн босголтын банктай байгуулсан зээлийн гэрээг саяхан соёрхон баталж, гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах тендер зарласан. 2020 оны зургаадугаар сард ашиглалтад оруулчих байх гэж байв.

Үүнээс хойш иргэд 2020 оны зургаадугаар сар гэхэд шинэ замаа хүлээн авна гэсэн итгэл найдвар тээсэн байлаа.

Харин энэ долоо хоногт Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ирэх зургаадугаар сар гэхэд зам ашиглалтад бүрэн орохгүй, замын хучилт л бүрэн хийгдэнэ гэдгийг хэллээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (4)
Зочин [139.5.216.251] 2020/02/09
Яагаад
Зочин [192.82.73.45] 2020/01/19
вакум хоолойн тээвэр явуулчихмаар юм
Зочин [103.57.93.70] 2020/01/13
Намайг бүртгэлээс хасчих
Зочин [103.57.93.70] 2020/01/13
Давхар автобусаа busway тээвэрт явуулчих
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..