© Dandaa.mn. 2011-2020
5-р сарын 29, Баасан
Улаанбаатар °C
Нийслэл

Түүхий нүүрс хадгалсан, зөөсөн зөрчлүүд илэрчээ

Тээврийн цагдаагийн албанаас хийсэн шалгалтаар өнгөрсөн шөнө түүхий нүүрс хадгалж хэрэглэсэн хоёр, зөөж тээвэрлэсэн нэг зөрчил илэрчээ.

Түүхий нүүрс ачсан тээврийн хэрэгслийг түр саатуулсан байна.

Илэрсэн зөрчлүүдийг дурдвал:

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, иргэн С нь түүхий нүүрс хэрэглэж, амбаарт нь 100 кг түүхий нүүрс байсан
Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг автобус баазын харуулын постод 25 кг түүхий нүүрс хэрэглэж байсан
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Зуун модны замд Hyundai Porter маркийн автомашины жолооч О нь 75 кг сайжруулсан түлш тээвэрлэж явсныг тус тус илрүүлжээ.
Цаг агаар хүйтэрч байгаа боловч иргэдийг агаарын чанарыг сайжруулах бүс рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлшийг бүсээс гаргахгүй байхыг ТЦА-наас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [139.5.219.49] 2019/12/19
busway Тусгай замын автобусыг оруул
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..