Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээн буюу Харү башёгийн 12 дaxь өдрийн барилдаан өндөрлөлөө. Ёкозүна Какүрюү М.Ананд өнөөдөр Хацу башёгийн тэргүүн бөх Точиношинтой барилдлаа. Энэхүү барилдаан гүрж бөх Точиношин арал чацаа ашиглан Какүрюү аваргад эхний ялагдалыг нь амсуулав. Какүрюү аварга маргааш башёг тэргүүлэгч Кайсейтэй /10-2/ барилдахаар оноолт таарчээ. Харин Точиношин /8-4/ Шодайтай барилдана.
Өнөөдөр озеки Такаясү/9-3/ Чиёомарүд өвдөг шороодсон бол озэки Гоэйдо /9-3/ Ичиножёо А.Ичинноровоор 9 дэх даваагаа авлаа. Ичиножёо А.Ичинноров найман даваа, дөрвөн унаатайгаар башёд барилдаж байна. Ичиножо маргааш Шохозантай барилдахаар учраа таарчээ. Маргааш озеки Гоэйдо, Такаясү нар оноолт таарсан бөгөөд хоёул 9 даваа, 3 унаатай барилдаж байна. Тэдний аль давсан нь башёд түрүүлэх боломжоо хадгалж үлдэх болно.
Сэкиваке Митакеуми Шодайд унасан бол Тамаваши Б.Мөнх-Оргил /7-5/ Такарфүжигээр 7 дахь даваагаа авлаа.Тамаваши маргааш Ёшиказетай барилдана. Чиёошома Г.Мөнхсайхан /6-6/ өнөөдөр Миёргирюүгаар давсан Араваши Дөлгөөн /2-10/ Котошёогикүд өвдөг шороодлоо. Араваши маргааш Кагаякитай, Чиёошома Дайшомарүтай барилдах аж.
Жюүрёод 7 бөх барилдаж байгаагаас Сэйро А.Өнөболд /7-5/ ганцаараа давсан байна. Харин Миторюү Б.Төрболд өнжихөөр болжээ.