Халимагийн нийслэл Элиста хотод тоглож байсан Мстислав Запашныйн циркийн үзүүлбэрийн үеэр эмгэнэлт явдал болжээ. Акробатчин Антон Мартынов ихэртэйгээ үзүүлж байсан үзүүлбэрийнхээ төгсгөлд зургаан метр орчим өндрөөс унасан байна. Эрэгтэйн биеийн байдал хүнд байгаа гэнэ. “Интерфакс” агентлаг Мстислав Запашныйн циркийн даргатай холбогдож тодруулахад “Үзүүлбэрийн төгсгөлд трос тасарч, акробатчин толгойгоороо манеж мөргөж унасан. Юу болохыг хэлж мэдэхгүй байна. Мэдрэлийн мэс засалчийг хүлээж байна. Эмч нар Халимаг руу ирж байгаа” гэжээ.
Ихрүүдийн үзүүлж байсан номер хамгийн хэцүү үзүүлбэрүүдийн нэг байжээ. Циркийн удирдлагууд шаардлагатай бол жүжигчнээ Герман руу явуулж эмчлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Ц.Аюу