© Dandaa.mn. 2011-2024
11-р сарын 24, Ням
Улаанбаатар °C
Нийслэл

Чингис хааныг доромжилсон компаний өмнө эсэргүүцлийн цуглаан хийлээ

Японы “Корокоро” гэх нэртэй комик сэтгүүл “Чингис” хааныг доромжлов. Тус сэтгүүл Чингис хааны нүүрэн дээр үл хүндэтгэсэн ёс суртахуунгүй зураг зурж хэвлэлтэд гаргасан байна. Энэхүү сэтгүүлийг уншсан Монголчууд Чингис хааныг доромжилсон “Корокоро” сэтгүүлийн редакц руу залгаж сэтгүүлээ хэвлэхийг зогсоох, худалдаанаас татахыг шаардаж байгаа аж. 
 
Улмаар Япон дахь Монголын ЭСЯ-наас мэдэгдэл гаргаж Шогукан компанид хүргүүлсэн. Мэдэгдэлд, “Корокоро” сар тутмын сэтгүүл дээр “Монголын түүх соёлыг төдийгүй Японы төр засаг, ард түмний Монгол Улстай найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх гэсэн чин эрмэлзлийг үл хүндэтгэсэн агуулга бүхий ёс суртахуунгүй зураг гарчээ. Энэ нь дан ганц ёс суртахууны хэм хэмжээг зөрчөөд зогсохгүй садар самууны сурталчилгааг хориглосон, хүүхдийн эрхийг хамгаалахаар чиглэсэн Японы хууль тогтоомжийг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд энэхүү ёс суртахуунгүй үйлдэлд гүнээ харамсаж Японы Гадаад хэргийн яаманд эсэргүүцлээ илэрхийлэхийн ялдамд Японы тал уг асуудалд хуулийн хүрээнд зохих анхаарал хандуулна гэж итгэж байна” гэсэн байна.
 
Үүний хариуд “Шогукан” компаниас уучлалт гуйсан хариу мэдэгдэл хүргүүлсэн ч Монголчууд уг “манга”-г борлуулалтаас эргүүлэн татаж, залруулга хийх ёстой гэж үзэж байгаа аж. Тиймээс Токио дахь Монголчууд өнөөдөр 13.00-15.00 цагт Токио хотын Чиода дүүргийн Хитоцубаши гудамжны “Шогукан” компанийн байрны өмнө эсэргүүцлийн цуглаан зохион байгууллаа.
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..