© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 20, Бямба
Улаанбаатар °C
Дэлхийд

Тайвань: Дайн болбол эцсээ хүртэл тулалдана

БНХАУ энэ долоо хоногт өөрсдийн эзэмшлийн газар нутаг хэмээн үздэг Тайванийн арлуудад хүчээ үзүүлэн өмнөхөөсөө илүү олон тооны сөнөөгч онгоцоор Тайванийн агаарын хамгаалалтын бүсийг эргэлээ. Харин хариуд нь Тайванийн Гадаад хэргийн сайд Жосеф Ву “Хэрвээ Хятадын арми довтолбол бид эцсээ хүртэл тулалдах болно” хэмээн мэдэгджээ.

Тусгаар тогтнолоо зарласан ч хүлээн зөвшөөрөгдөөгүй ардчилсан Тайвань сүүлийн саруудад Хятадын түрэмгийлэл, заналхийлэл улам ихэссэн талаар удаа дараа мэдээлж буй. Түүнчлэн сүүлийн үед бараг өдөр бүр Хятадын сөнөөгч онгоцууд Тайванийн агаарын хилийг зөрчих болсон гэнэ. Харин Бээжин үүнийг ойролцоох онгоц тээвэрлэгч хөлгийн сургуулилттай холбон тайлбарласан юм.

Тайванийн гадаад хэргийн сайдын мэдээлснээр өчигдөр/2021.4.7/ Хятадын 15 онгоц агаарын хамгаалалтын бүсэд нэвтэрсний 12 нь байлдааны сөнөөгч онгоц байжээ. Тиймээс Тайванийн тал тэднийг тосон онгоц илгээж, нэн даруй Тайванийн агаарын хамгаалалтын бүсээс гарахыг шаардсан аж.

Жосеф Ву дээрх мэдэгдлийнхээ өмнө “Би өөрийнхөө хэмжээнд цуглуулсан мэдээллээсээ АНУ-ын тал Бээжинг Тайваньд халдах өндөр эрсдэлтэй хэмээн үзэж буйг ойлгосон. Харин бид бол ямар ч эргэлзээгүйгээр өөрсдийгөө хамгаалан зогсох болно. Хэрвээ дайн болбол тайваньчууд эцсээ хүртэл тулалдах болно. Манай ард иргэд шаардлагатай бол амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл ардчиллаа хамгаалах болно” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: REUTERS

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [58.123.56.14] 2021/04/29
мэдээ сонирхоно уу https://www.youtube.com/watch?v=HEizSVlmUFo https://www.youtube.com/watch?v=xioq1PXxh5g
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..