© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 20, Бямба
Улаанбаатар °C
Эрүүл мэнд

Канад 55-аас доош насныханд “АстраЗенека” тарихыг зогсоолоо

Канад улс өчигдрөөс /2021.03.29/ “АстраЗенека” вакциныг 55-аас доош насны иргэддээ тарихыг түр зогсоожээ.  Тус улсын Дархлаажуулалтын үндэсний зөвлөх хорооноос зөвлөсний дагуу дээрх шийдвэрийг гаргасан аж. “АстраЗенека” вакцин нь цусны бүлэгнэл үүсгэх эрсдэл 100 мянган хүнд нэг тохиож байгаа нь өмнө нь таамаглаж байснаас өндөр үзүүлэлт учир вакцинжуулалтыг түр зогсоох болсон хэмээн тайлбарласан байна.

Канадын дархлаажуулалтын үндэсний төвийн мэдээлснээр,  Европт энэхүү вакцинаас үүссэн өндөр эрсдэл харьцангуй бага байсан ч ихэвчлэн залуу эмэгтэйчүүдэд гаж нөлөө хүндэрсэн ховор тохиолдол гарсныг онцолжээ.

Энэ сарын эхээр Герман, Итали, Норвеги, Латви, Исланд, Франц, Индонези, Словени  зэрэг Европын 13 улс “АстраЗенека” вакцин цусны бүлэгнэл үүсгэж байна гэх үндэслэлээр ашиглахаа түр зогсоосон билээ. Харин ДЭМБ болон Европын эмийн агентлагаас энэ вакциныг аюулгүй, үүсч болох эрсдэл нь Covid-19 цар тахлын эрсдэлээс бага хэмээн дүгнэсний дараа вакцинжуулалтдаа үргэлжлүүлэн ашиглаж эхэлсэн юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..