© Dandaa.mn. 2011-2024
3-р сарын 29, Баасан
Улаанбаатар °C
Нийгэм

Хилчид үүрэг гүйцэтгэж байхдаа хүний амь аварчээ

Хилийн 0131 дүгээр ангийн  харуулын дарга, ахлагч Г.Бямбахорол, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харъяат байлдагч Г.Бат-Эрдэнэ нар үүрэг гүйцэтгэх хугацаандаа нэр бүхий компанийн нүүрс тээврийн жолоочийн амь насыг аварчээ.

Тухайн шөнө хилчдийг үүрэг гүйцэтгэж байх үед ачаа тээврийн машины аккумлятораас гал гарч, жолооч нь дотроо унтаж байсан байна. Жолоочийг сэрээж, автомашиныг шатахаас сэргийлсэн арга хэмжээг хилчид цаг алдалгүй авчээ.

Ийнхүү эрдэнэт хүний амь нас, учирч болох эд хөрөнгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан хилчдэд тус компанийн хамт олон болон жолоочийн гэр бүлээс талархал илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: Хил хамгаалах ерѳнхий газрын Олон Нийттэй Харилцах Алба

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..