© Dandaa.mn. 2011-2021
3-р сарын 1, Даваа
Улаанбаатар °C
Улс төр

ХЗБХ: Ерөнхийлөгчийн хоригоор АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.01.25/ 14 цаг 12 минутад эхэлж, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр тогтов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авах тухай горимын санал хэлэв. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч яагаад хориг тавих болсныг Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс нягтлах шаардлагатай байгаа гэдэг үндэслэлээ танилцуулав.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт хуулийн хугацаатай холбогдуулан тайлбар хийж, гурав хоногийн завсарлага өгөхөөр шийдвэрлэсэн. Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..