© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 20, Бямба
Улаанбаатар °C
Нийгэм

" Баярын өдрүүдэд ах дүүсээрээ цуглахгүй байх, айлд зочлохгүй байхыг хүсэж байна"

Монгол Улсад дотооддоо илэрсэн коронавирусийн батлагдсан тохиолдол 544 болсон талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 12-р сарын  17-ноос хойш Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомттой холбоотой нийт 75 тохиолдол илрээд байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тусгаарлах, тэр хүмүүсийг илрүүлж шинжилгээнд хамруулж, улсын хэмжээний дэгдэлт болгохгүй байхын  төлөө ажиллах, цар тахлын үеийн өвөрмөц төлөвлөгөө байдаг. Тэр төлөвлөгөөний дагуу бид үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Цаашдаа иргэдийн дунд тархвал бидний авах арга хэмжээ тактик ч өөрчлөгдөх, хавьтал бүрийг шинэчлэх хэрэгтэй болдог. Кластерын тархсан байх эрсдэл бүхий нутаг дэвсгэрт хөл хорио тогтоох, нийслэл Улаанбаатар хотоос гадагшаа өвчлөлийг гаргахгүй байхын төлөө төрийн байгууллагууд, мэргэжлийн байгууллагууд бүгд ярилцаад 14 хоногийн хөл хорио өндөржүүлсэн нийтийн бэлэн байдалд орж байна.

Ер нь кластер өвчлөлөө нийт хүн амын дунд алдахгүй байхын төлөө хийж байгаа арга хэмжээ. Тэгэхээр энэ цар тахлын вирус хаана  ч хэзээ ч явж байх эрсдэлтэй, ялангуяа голомт үүссэн бүс нутагт шинэ вирус учраас хүн өөрөө мэдрэмтгий учраас хэн ч хэзээ ч халдвар авах эрсдэл үүсээд байна. Тиймээс хүн болгон ойлгож, дор бүрдээ хичээж, маскаа зүүх, хүн хоорондын  зай барих, аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байх, ах дүүсээрээ нийлж цуглахгүй байхыг иргэдээсээ хүсэж байна. Иргэд зөвлөмжийг маш сайн хэрэгжүүлж байгаа. Өнөөдөр маскгүй хүн явахгүй байгаа. Тиймээс энэ эрч хүчээ алдахгүй байхыг хичээж, БЗД-ийн дэгдэлтийг хяналтандаа авахын тулд тал талаасаа хичээж ажиллая" гэлээ.

Түүнчлэн иргэд өөрсдийгөө халдвар авсныг мэдэхгүй, шинж тэмдэггүйгээр өвдсөн, нууц үедээ явж байгаад халдвар тараах эрсдэл үүсдэг тул баяр ёслолын өдрүүдэд бие биенийдээ зочлохгүй байхыг анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..