© Dandaa.mn. 2011-2024
3-р сарын 29, Баасан
Улаанбаатар °C
Нийгэм

“Медбүүк” НҮТББ болон “Like HD” ТВ хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Medbook.mn эрүүл мэндийн дижитал платформ нь эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 53000 эмч, сувилагч нараар дамжуулан хүн ардад эрүүл мэндийн боловсрол олгох, FDA /Хүнс, эмийн зохистой хэрэглээг хянах газар/-ын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг эх хэл дээрээ хүргэх, дэлхийн шилдэг технологи, эмнэлзүйн цогц мэдээллийг энэ салбарт сурч, ажиллаж байгаа нийт эрүүл мэндийн салбарыханд, ирээдүйд эрүүл мэндийн чиглэлээр сурах сонирхолтой хүүхэд залуучуудад, эрүүл мэндийн боловсролдоо анхаардаг хүн бүрт зориулан хүргэхээр ажиллаж байна. 

Мөн түүнчлэн дижитал эрүүл мэндийн чиглэл рүү технолгийн дэвшилийг ашиглан цаасан судалгаа, өгүүллэг материалуудыг тоон хэлбэр рүү шилжүүлэх, хиймэл оюун ухаанд суурилсан зөвлөмжүүд, Зайн оношилгоо, Зайн эрүүл мэндийн хяналт зэргийг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

Эдгээр ажлуудыг нийтэд хүргэхийн тулд салбартаа тогтвор суурьшилтай эрүүл мэндийн чиглэлээр дагнан ажиллаж буй LIKE HD ТВ-тай хамтран ажиллах санамж бичгийг тус ТВ-ийн Гүйцэтгэх захирал Ч.Энхцэцэг болон Медбүүк.мн-ийн Гүйцэтгэх захирал Н.Батсайхан нар байгууллаа. 

Санамж бичгийн хүрээнд Дижитал эрүүл мэндийн контентүүдийг бэлтгэх, Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх зөвлөгөө, Телемедицин зөвлөгөө, Онлайн сургалт, ТВ сургалт зэргийг хамтран мэргэжлийн түвшинд хүргэхээр хамтран ажиллахаар боллоо.

Медбүүк.мн Гүйцэтгэх захирал Н.Батсайхан үйл ажиллагааны үеэр “Манай 2 байгууллагын эцсийн зорилго маань эрүүл мэндийн боловсрол олгох, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн төрөл бүрийн контентүүдийг үзэгч түмэндээ хүргэх тул энэ чиглэлээр тууштай хамтран ажиллах болсонд бид талархсанаа илэрхийлье” хэллээ.

Мөн LIKE HD ТВ-ийн Гүйцэтгэх захирал Ч.Энхцэцэг нь манай телевиз нь өргөн зурвасаар үзэгч түмэндээ нэвтрүүлгүүдээ цацдаг эрүүл мэндээр дагнан ажилладаг цор ганц телевиз юм. Бид та бүгдийн санал санаачлагыг дэмжиж, үзэгч түмэндээ мэргэжлийн багийн бэлтгэсэн эрүүл мэндийн төрөл бүрийн контентүүдийг өөрийн телевизээрээ дамжуулан хүргэх мөн бидний уран бүтээлийн санд буй 1000 гаруй контентийг танай эрүүл мэндийн платформаар дамжуулан, олон түмэнд хүргэхээр олон чухал ажлуудыг хамтран хэрэгжүүлэх болсонд талархаж байгаагаа хэллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..