© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 25, Пүрэв
Улаанбаатар °C
Дэлхийд

Коронавирусийг бүрэн саармагжуулдаг бодис олджээ

АНУ-ын Питтсбургийн их сургуулийн эрдэмтэд туршилтын явцад COVID-19 вирустэй тэмцэх шинэ арга олсон талаар Cell сэтгүүл мэдээлжээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, эрдэмтэд шинэ төрлийн коронавирусийг бүрэн саармагжуулах чадвартай уургийн нэгдэл олсон байна. Энэ нэгдэл нь ковидын эсрэг Ab8 бэлдмэл бүтээхэд ашигласан эсрэг биетээс 10 дахин бага хэмжээтэй гэнэ. Маш жижиг хэмжээтэй тул эд эсийн диффузи рүү нэвтэрснээр вирусийг саармагжуулахад илүү сайн нөлөө үзүүлэх гэнэ

Түүнчлэн энэ нэгдэл нь хүний эд эстэй холбогдохгүй тул болзошгүй  сөрөг нөлөөг багасгах гэнэ. Америкийн эрдэмтдийн энэхүү судалгааны дүн бүрэн эхээрээ Cell сэтгүүлд нийтлэгджээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..